Pages

tabcontent

video

leftwidget

Monday

2012-12-21-нээс хойш ертөнцөд гоц ухаантай хүүхдүүд төрнө


Эх сурвалж:  http://uls.mn/medee/1959

Эртний маяачууд Тэнгэрийн заадсыг бүх амьдралыг үүсгэгч Сансрын агуу ижий гэдэг утгаар ойлгодог байж. Дөрөвдүгээр эртний төгсгөл буюу 2012.12.21-нд нарны зам Тэнгэрийн заадастай огтлолцоно. Өөрөөр хэлбэл, тухайн оны хамгийн богинохон өдөр нар сарны умайгаас шинээр “мэндэлнэ” гэсэн үг аж. Энэ бол 26000 жилд нэг удаа давтагддаг гоц үзэгдэл ажээ. Тэгэхээр газар цөмөрч, гай зовлон ирэх биш харин Цагаан ирвэсний хүүхдүүд энэ цагаас эхлэн төрж хүмүүст сайн сайхан амьдралын үндсийг нь эргүүлэн авчирна. Энэ хүүхдүүд гоц ухаантай, оюун санааг дээдлэгч, ертөнцийг энергийн түвшинд хүлээн авагчид байх болно гэдэг. 


Тэгэхээр Христ дахин мэндэлнэ, архадууд газарт бууна, Майдар бурхан заларна, Богд Жавзандамбын өгүүлсэн хорин дөрвөн цөвүүн цагийн төгсгөл ирнэ гэсэн зөгнөл, сургаалиуд ч чухам энэ л үеийг хэлсэн байж болзошгүй юм. Маяачуудын зөгнөлөөс үзвэл шинэ эрин эхлэх нь хүн төрөлхтөн муу муухай бүхнээс ангижирч, дэлхий ертөнц өөрийгөө цэвэрлэх үйл ажиллагаа учраас үхэл, гамшгаас айж зүгээр суухын оронд сэтгэлээ ариусгаж, хорт муу бүхнээс ангид, зөв зам мөрөөр амьдрах нь чухал гэнэм. Ерөнхийдөө үүнийг аль ч үеийн зөнч мэргэд, аль ч шашны судар номонд өгүүлсэн байдаг болохоор нүгэлгүй нэгэн бол сэтгэл амар байж болох нь ээ. Тэгэхээр 2012 оны өөрчлөлт ямар нэгэн сүйрэл, гамшиг гэхээсээ хүмүүсийн оюун санааны дэвшил, шинэ амьдралын хэв маягийн эхлэл гэдэг утгаараа дэлхийн олон үндэстнүүдийн дунд хүчтэй яригдаж байна.

Г. Ганчимэг Uls.mn

0 сэтгэгдлүүд:

Post a Comment