Улаач хүмүүн
өндөр дээд тэнгэрээс, өөр ертөнцөөс мэдлэгийг олж авч дамжуулдаг гэнэм. Мөн онгод тэнгэрүүдээ
биедээ залахад тэд нь өөрсдийн оршин буй ахуйгаасаа эгэл бидний мэдэх болоод
мэдэхгүй тэр л дээд үнэнг, дээд нууцуудаас хуваалцдаг гэнэм.
Гэтэл миний бие тэр нууцад хүрэх хараахан болоогүй бололтой. Түүнд
хүрэхээсээ өмнө өөрийн бие болоод ухааныг тодорхой нэгэн түвшинд хүртэл бэлдэх
ёстой юм болов уу гэх бодол төрөх. Тиймээс л энд тэндээс мэдээлэл, мэдлэг
болчих зүйлсийг олоод авчих санаатай хайсаар бидэрнэ. Дуслыг хураавал далай,
дуулсныг хураавал эрдэм болно гэдэг дээ...
Өвөг дээдсээс
маань өвлүүлэн үлдээсэн “Алтан Судар”-аас бяцхан оюунаа тэльюү хэмээн уншихаар
оролдовч хараа гүйн унших мэт боловч, ухаан санаанд торж үлдсэн нь тун чиг
хомс. Түүнийг ойлгуулахад дөхөм болж чадах өмнөх шат нь “Гэрлийн өргөө”-ний гишүүн гэгдэх бидний
хувьд Аянгат удганыхаа болон өөр бусад улаачдынхаа тэмдэглүүдийг унших болой. Нартын
үрсийн хэлээр бичигдсэн болохоор ухаж ойлгоход арай дөхөм байдагт нь шимтэн
шимтэн уншдаг билээ. Авах хүнд ганц үг ч бол эрдэм, хаях хүнд мянган сургаал ч
нэмэргүй гэх утгатай зүйлсийг хаа нэгтээ сонсож байсан болохоор аль болох л
санаж сэрж, хичээн мөрлөж амьдралаа зохицуулахыг оролдоно.
Алдхан бие,
атгахан тархиа өөрийн бодлоор захирч амьдарч байгаа мэт санагдах ч үнэхээр тэгж
чадаж байна уу гээд ажихаар үгүй ажээ. Хүслээсээ гадуур дадал болсон зүйлсээ
хамгаас түрүүн хийгээд байгаагаа ажлаа. Өвгөдийн сургаалаар амьдрах зам мөрөө
өөрчилье гэх хүсэл төрсөн хэдий ч багахан чармайлтыг минь их дадал хойш нь
түлхээд л хаячих юм. Гэхдээ гарах уулынхаа оргилыг товлож хараад, бэлд нь очсон
байхад дээш авирах, эсвэл тэндээ суугаад үлдэх, эсвэл бүүр болиод өөр уул руу
явах энэ бүх сонголт зөвхөн миний л гарт...
0 сэтгэгдлүүд:
Post a Comment