Pages

tabcontent

video

leftwidget

Thursday

Цагаан Хэрээний зөгнөл

Индианы Крии омгийн удган, ѳнгѳрсѳн зуунд амьдарч байсан Гал Нүдэн гэгч ирээдүйг тольдон харж зѳгнѳлѳѳ үлдээжээ. (Крии буюу Cree нь Канадын болон АНУ-ын хойд зарим нэг мужид амьдарч байсан нутгын уугуул Индианчуудын хэд хэдэн омгийг нэгтгэсэн нэршил) тэр зѳгнѳл/домгийг чадан ядан Монгол хэлнээ буулгалаа.


Ёо-нэ-гис буюу цагаан арьстнуудын шуналын золиосонд хѳрст дэлхий маань сэндийчүүлэн бохирдож, ой мод огтлогдон устаж, шувууд тэнгэрээс унаж, ус мѳрѳн харлаж, загас жараахай урсгал усандаа хордон үхэж, ѳнѳѳгийн бидний мэддэг хүн тѳрѳлхтѳн сүйрлийн ирмэгт тулж очино. Хамгийн сүүлийн мод огтлогдон унаж, хамгиин сүүлийн горхи ширгэж, хамгийн сүүлийн загас үхэхэд хүн тѳрѳлхтѳн мѳнгѳ идээд амьд гарч чадахгүйгээ мэдрэх болно.

Харин тэр цагт үлгэр домог, түүх соёл, уламжлал заншлаа хадгалж үлдсэн Эртний Овог аймгуудын мэдлэг хэрэг болох бѳгѳѳд түүний ачаар хүмүүс эрүүл мэндээ, эх дэлхий маань ногоон байгалиа сэргээж чадна. Хүн тѳрѳлхтѳний тэсэн үлдэх гол түлхүүр нь Солонгын дайчдын гарт үлдэнэ. Шударга ёс, Энх тайван, Эрх чѳлѳѳг эрхэмлэн, Агуу сүнсийг хүлээн зѳвшѳѳрсѳн цагт бүх овог аймгууд нэгдэн Шинэ дэлхий ертѳнцийг бүтээх болно.

Солонгын дайчид Элохи буюу дэлхийн хүн тѳрѳлхтѳнд дээрхи мэдээг тунхаглан хүргэж, түүнд хүрэх арга замыг зааж ѳгнѳ. Улмаар хүн тѳрѳлхтѳн Агуу сүнс буюу Ѳвѳг дээдсээ үл ойшоон, түүнээс нүүрээ буруулснаас болж дэлхий ээж маань хэрхэн ѳвдсѳнийг тайлбарлан хэлж, Агуу сүнсний замаар бусдыг хайрлан энэрч, ойлгон дэмжиж амьдрах арга ухааныг зааж ѳгѳх болно. Ингэж чадвал л дэлхий ээж маань ахин сэргэж, хуучин гоо сайхнаа эргүүлэн авах боломжтой. Гэрлийн замыг дэлхий дээр бий болгоход шаардлагатай эртний хүчирхэг овог аймгуудын дагаж мѳрдѳж байсан үндсэн зарчимууд, хуулиудыг ч мѳн тэд л хүмүүст хүргэх аж. Ингэхдээ дэлхийн дѳрвѳн зүгт амьдран суух хүмүүн гэгч бие биесээ хэрхээ хайрлах, ойлгох, нэгдэх аргыг хэлж ѳгнѳ. Бас эртний овог аймгууд Агуу Сүнсийг хэрхэн дээдэлж, түүнээс ундрах их хайрыг хэрхэн мэдэрч, амьдрал хэмээх их далайд хэрхэн сэлэхийг сурч байсныг зааж үзүүлнэ. Ингэснээр хүмүүс хамтдаа эв найртай, аз жаргалтай амьдрах боломжтой болно. Ямар ч шашин шүтлэг, арьс ѳнгѳ, нас хүйс үл хамааран бие биедээ атаархах сэтгэлээ таягдан хаяж, ахан дүүс мэт найртай сайхан амьдрах болно. Цэвэр ариун зүрх сэтгэл нь халуун дулаан хайраар бялхсан хүн тѳрѳлхтѳн байгал дэлхий, ариун сүнсийг дээдлэн хүндэтгэх нэгэн үндэстэн болон нэгдэнэ. Сэтгэл зүрх, оюун ухаан, үйлдэл бүр нь хамгийн нандин сайхан бодлоор тэтгэгдэх болно. Мѳргѳл залбиралд нь ямархан агуу их хүч, гайхамшиг нуугдаж байсныг мэдэрч, байгал эхтэйгээ найрсан амьдрахын чухалыг ухаарна. Бяцхан хүүхдүүд шуналдаа идэгдсэн цагаан арьстануудын бий болгосон хѳнѳѳлт бодис, сүйтгэх зэвсгээс ангид байж, эрх чѳлѳѳтэй гүйлдэн наадаж, байгал ээжийнхээ бэлгийг харамгүй хүртэх боломжтой болно. Гол горхи тунгалаг усаа гайхуулан шоржигнон урсаж эхлэхэд ой хѳвч нь амьдралаар бялхаж, амьтан ургамал ѳѳр ѳѳрийн үзэмжээ гайхуулах болно. Дэлхий ээжийн эс ширхэг болгон ид шидтэй гэдгийг ухаарсан хүн тѳрѳлхтѳн амьтан ургамлаа хайрлан хүндэтгэх болж, энэ заншлаа ѳдѳр тутмын амьдралынхаа хэвшил болгоно. Ядуу буурай, ѳвчтэй зовлонтой хэн ч байсан ахан дүүс нь хайрлан халамжилж, дэлхии гариг дээрээ хамтран амьдрах болно.

Хүмүүс удрирдагчаа сонгохдоо хуучин заншлаа баримтлах болно. Хэн чанга ярьж чаддаг нь бус, хэн бардам ам гаргадаг нь бус, хэн аль намд харьяалагддаг нь бус, харин хэн юу хийж чаддагийг нь сонгох болно. Хэн илүү ухаантай, зоригтой, нинжин сэтгэлтэй байж, түүнийгээ үйл хэргээрээ үзүүлж, олны тусын тулд ажиллаж чадна, түүнийг хамгийн дээд удирдагчаараа сонгох цаг ирнэ. Үүнд түүний хуримтлуулсан мѳнгѳнийх нь хэмжээ огт хамаагүй, хийсэн ажлынх нь үр дүн л гол хэмжүүр болно. Солонгын дайчид дэлхий ертѳнцийг аварч, анагаахад хангалттай хүрэхүйц гайхамшгийг бүгдэд харуулах болно.

Тиймээс эдгээр солонгын дайчдын хийх үүрэг нь асар их, бас агуу байх нь гарцаагүй. Тэдний ѳмнѳ тулгарах даваанууд нь уул овоо мэт их мунхаглалаас үүдэлтэй бѳгѳѳд дээрээс нь үл итгэх болон үзэн ядаж дайсагнах байдал нэрмээс болох болно. Тиймээс Солонгын дайчид маань сэтгэл зүрх, зориг тэвчээрээ хатуужуулж, бүхнээ зориулахад бэлэн байх хэрэгтэй. Тэдний энэхүү агуу үйл хэрэгт хүчээ ѳгч, эх дэлхийгээ аврах үйлсэд нь дэмжлэг болох хүмүүс хаа сайгүй байгаа.

Тэр ѳдѳр тун удахгүй ирэх болно. Харин тэр цагт үлгэр домог, түүх соёл, уламжлал заншлаа хадгалж үлдсэн Эртний Овог аймгуудын ард түмэнд энэхүү эрхэм мэдлэгийг хадгалан үлдсэнд нь хүн тѳрѳлхтѳн талархах болно. Учир нь тэрхүү мэдлэгийн ачаар хүмүүс эрүүл мэндээ, эх дэлхий маань ногоон байгалиа сэргээж, бүгд хамтаар зохицон найрсан амьдрах боломжтой болох юм. Иймээс л үүнийг ''Хүн тѳрѳлхтѳний тэсэн үлдэх гол түлхүүр'' гэж нэрлэсэн аж.

Энэхүү домгийн товчилсон хувилбар http://www.grandmotherwhitecrow.com/index2.html сайт дээр байгаа бѳгѳѳд Харанга хамтлагын Лхагваагийн дуулсан http://www.youtube.com/watch?v=EnLE25zHT2w дууны үг энэхүү зѳгнѳлтэй яг л таараад байгаа юм даа.

1 сэтгэгдлүүд: